DSC_0804

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэг, цэцэрлэгийн Нэмэлт бүлэг байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танилцлаа.

Дүүргийн 16 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил дуусах шатандаа орсон бол мөн хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг 10 дугаар сарын 1 гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Чингэлтэй дүүргээс цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгүүдээ түшиглэн бага зардлаар Нэмэлт бүлэг байгуулах ажлыг 2015 оноос эрчимтэй өрнүүлж эхэлсэн.

Дүүргийн 154 дүгээр цэцэрлэгийн Нэмэлт бүлгийн хоёр анги ашиглалтад орж, 100 гаруй хүүхэд хүлээн авсантай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа.

Мөн 124 дүгээр цэцэрлэгт  дөрвөн анги бүхий Нэмэлт бүлэг байгуулах бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, 9 дүгээр сарын 15-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Тус Нэмэлт бүлэг ашиглалтад орсноор 100 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэх юм.

DSC_0800

DSC_0822

DSC_0813

DSC_0816

DSC_0828

DSC_0833

DSC_0837

DSC_0847

DSC_0905

DSC_0895DSC_0877

 

DSC_0868

DSC_0889

DSC_0887

DSC_0903