07-100

Чингэлтэй дүүргийн  ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийнхан 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр “Монгол бичгийн өргөө”-тэй болсон баярт үйл явдал тохиолоо.

Монгол бичгийн өргөөний нээлт 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр болж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Засаг даргын Тамгын газрын  зарим хэлтсийн дарга нар, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Уг өргөөг 49 дүгээр сургуулийн багш, сурагчдын Монгол бичгээр бичсэн уран бүтээлүүдийн дээжсээс чимэглэн, Монгол гэрийн хэв маяг оруулан тохижуулсан байна.

Чингэлтэй дүүргээс Монгол бичгийн соёлыг хойч үедээ өвлүүлэх, сэргээн дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн Монгол бичгийн сургалтын чанар хүртээмжийг сайжруулах, сурагчдын Монгол бичгийг сонирхон судлах хүсэл эрмэлзлэлийг төрүүлж,  идэвхижүүлэх зорилгоор “Миний өв соёл-Монгол бичиг мину” уралдааныг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Тус уралдаанд тэргүүлсэн сургуулийн хамт олныг Монгол бичгийн өргөөтэй болгох санаачлагыг УИХ-ын гишүүн Д.Ганболд гаргасан бөгөөд ийнхүү ажил болж нээлтээ хийсэн юм.

DSC_07160

DSC_0702

DSC_0679

 

DSC_0752

DSC_0789

 

DSC_0703

DSC_07-780

DSC_0786

DSC_07-560