Өнөөдөр хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Чингэлтэй дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авч хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2016-2017 оны хичээлийн жилд 37 дугаар сургуульд 265 сурагч нэгдүгээр ангид элсэн оржээ. Тус сургууль 2000 гаруй сурагч, 100 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж цаашид сурч боловсрох тал дээр анхаарч ажиллаж байгаагаа дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээлтийн үеэр хэлсэн юм. Мөн сургуулийн багш ажилчид, сурагчиддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүссэн юм.

DSC_3658 DSC_3663
DSC_3666
DSC_3668 DSC_3673