ДҮҮРГИЙН ЗАРИМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, “ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ” БОРЛУУЛАЛТЫН ЦЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2016/09/07
БНСУ-ын Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллүүд Чингэлтэй дүүрэгт ажлын айлчлал хийх үеэрээ дүүргийн зарим бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Тэд Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг үзэж, “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгт зочилж дүүргийн өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо.