IMG_7034

УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачлагаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 23 дугаар сургуулийн багш, сурагчид Монгол хэл бичгийн танхимтай болж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүдээ нээлээ. Монгол хэл бичгийн танхимын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр,  БСШУСЯ-ны Суурь боловсролын хэлтсийн дарга Болормаа,  Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболд, урлаг, соёлЫн алдартнууд, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачилсан ажлыг дүүргийн удирдлагаас үргэлжлүүлэн Монгол хэл бичгийн танхим нээхэд дэмжлэг үзүүлсэн. Чингэлтэй дүүрэг боловсролын салбартаа багш, сурагчдын ажиллаж, суралцахад эн тэргүүнд анхаарал хандуулдаг уламжлалтай ” гэдгийг онцлов.

Монгол хэл бичгийн танхимыг Монгол гэр хэлбэртэй  зохион байгуулан 23 дугаар сургуулийн багш, сурагчид, тус сургуулийн “Урлахуйн ухаан”, “Хос уянга” дугуйлангийн сурагчдын уран бүтээл болон сургуулийн багш, сурагчдын дунд зарласан Монгол бичгийн уралдаанд тэргүүлэгчдийн бүтээлээр чимэглэжээ. Мөн авьяаслаг сурагчид зочид төлөөлөгчдөд уран бүтээлээсээ сонирхууллаа

23-1

IMG_7050

IMG_7062

IMG_7094

IMG_7115

IMG_7089

IMG_6987