lha-0

Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтолын талбайд Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулдаг “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийв. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат,  ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд ХХЕГ-ын штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав  нарын албаны хүмүүс оролцлоо. Уг үзэсгэлэнд хилчдийн тариалсан хүнсний ногоо,төрөл бүрийн нарийн ногоо, цагаан идээ, хилчдийн урласан бэлэг дурсгалын зүйлсийг хямдралтай үнээр худалдаж байгаа юм. Тиймээс Чингэлтэйчүүд, иргэдийг 2 өдөр үргэлжлэх “Хилчдийн бүтээл-2” үзэсгэлэнд саатан морилохыг урьж байна.

IMG_7917

IMG_7898

IMG_7936

IMG_7894

IMG_7821

IMG_7828

IMG_7826