nemelt-01

Улсын төсвөөр баригдаж байгаа бие даасан 3 цэцэрлэгийн барилга, нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 3 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутаг бие даан барьж буй 3 Нэмэлт бүлэг, гэр хорооллын дахин төлөвлөлт концессын гэрээгээр барьж байгаа 2 өргөтгөлийн барилга байна. Үүнээс хичээлийн шинэ жилд 3 обьект ашиглалтад орж 500 орчим хүүхэд суралцаж байгаа.

Үлдсэн найман барилга ашиглалтад орсоноор 2000 хүүхэд  суралцах боломж бүрдэнэ. 2016 оны 09 дүгээр сарын 15-нд 2 барилга ашиглалтад орно. 11 дүгээр сарын 15-даар 4, 12 дугаар сарын 25-даар 2 барилга ашиглалтад орох юм. Ингэснээр хамран сургалтаа өнгөрсөн жилээс бууруулахгүй байх боломжтой. Түүнчлэн 43, 154 дүгээр цэцэрлэгт дүүргийн болон ОНХС-гийн хөрөнгөөр Нэмэлт бүлгүүд байгуулж 200 гаруй хүүхэд хамрууллаа. 124 дүгээр цэцэрлэгийг түшиглэн Нэмэлт бүлэг байгуулах ажил дуусах шатандаа орж байна. Энэ мэтээр дүүргийн удирдлагаас боломжийн хэрээр цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн төсвийн хөрөнгөөр 2015-2016 онд 4 цэцэрлэгт 10 Нэмэлт бүлэг байгуулж 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн. Мөн төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр 5 настай 400 хүртэл хүүхдийг суралцуулах боломжтой.

“Хөгжилд тэмүүлсэн Чингэлтэйчүүд” сониноос

usvuruud-02

nemelt-02