ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЯКУТЫН ПОКРОВСК ХОТЫН I СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧ НАР ЗОЧИЛЖ БАЙНА
2016/10/26
Чингэлтэй дүүрэгт ОХУ-ын БНСаха-Якут улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр сургуулийн 10 багш, 24 сурагч 10 дугаар сарын 26-ны өдөр хүрэлцэн ирлээ. Зочин, төлөөлөгчдийг ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн удирдлага, багш, сурагчид угтан авч, Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг урилаа. 61 дүгээр сургуулийн авьяаслаг багачууд урлагийн тоглолтын дээжээсээ толилуулж, мөн анги, танхимуудаараа оруулан танилцуулж, Монгол гэр бариулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс