img_3234

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын “Лонгволт Энержи” компанийн Монгол дахь Албан ёсны төлөөлөгч “Их цамхаг хүрээ” ХХК-ийн ерөнхий захирал Б.Цолмон нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Санамж бичиг байгуулсаны дараа дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хэлсэн үгэндээ “Чингэлтэй  дүүргийн нутаг дэвсгэрт нарны эрчим хүчээр ажилладаг гудамж, талбайн ухаалаг гэрэлтүүлэг байршуулсанаар цахилгааны хангамжийг нэмэгдүүлэхийн хамт  эдийн засгийн хэмнэлт гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх,  байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл болно гэж талууд зөвшилцөлд хүрч санамж бичиг байгуулж байна” гэдгийг онцоллоо.   “Их цамхаг хүрээ” компанийн ерөнхий захирал Б.Цолмон “Бидний саналыг дэмжиж санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар болсон Чингэлтэй дүүргийн Засаг дарга, хамт олонд  талархал илэрхийлье. Чингэлтэй дүүрэгт 30 гэрлийг туршилтаар ажиллуулж байгаа. Манай бүтээгдэхүүнд  эрчим хүчний чадамжийг сайжруулах,  8-10 жилийн баталгаатай, эдийн засгийн маш их хэмнэлттэй, хүйтнийг тэсвэрлэдэг, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу тал бий.Чингэлтэй дүүргийн гэр хороололд нэг айлын ахуйн цахилгаан хэрэглээний ханагмжийн чиглэлээр бүтээгдэхүүнээ туршихаар болсон” гэлээ.

img_3228

img_3231

img_3241

15064241_1151703788230667_1687474007_o

img_3253

\