2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК 350тн давс, 0,5тн бодис, 20тн дайрга нөөцөлж ажилласан. Дүүргийн хэмжээнд нийт 95 зам талбайн үйлчлэгч ажиллуулж цас цэвэрлэгээний багаж хэрэгсэлд цавчуур, цас түрэгч гар машин, мөн цас шүүрдэгч камаз машин зэрэг багаж техник ашиглаж байна.

Өнөөдрийн байдлаар 32572 м/кв талбайн цасыг цэвэрлээд байна. Одоогийн байдлаар төвийн хороодод 40тн, гэр хороололд 90тн нийт 130тн цацалт хийж 220тн давсны нөөцтэй үлдээд байна. Мөн дүүргийн хэмжээнд 850 орчим ААНБ, 80 СӨХ-дийг цас орсон даруйд гаргаж орчны 50метр хүртлэх талбайн цас мөсийг цэвэрлүүлж хяналт тавин ажиллаж хальтиргаа гулгааг цэвэрлэн, цасыг ачин зайлуулах ажил хийгдэж байна.

11-15-811-15-711-15-611-15-511-15-411-15-311-15-211-15-111-15-4