ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2016/11/17
Дүүргийн Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын дундах спортын нөхөрсөг тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 17-нд “Оч” клуб дээр ширээний теннисний төрлөөр эхэллээ. Ширээний теннисний төрөлд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албадын эрэгтэй 16, эмэгтэй 15 тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй төрөлд
1-р байрт Эрүүл мэндийн төвийн их эмч Цэрэнбаатар
2-р байрт Татварын хэлтсийн байцаагч Даваахүү
3-р байрт Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Эрдэнэбаяр
Эмэгтэй төрөлд
1-р байрт Татварын хэлтсийн байцаагч Одонтуяа
2-р байрт Эрүүл мэндийн төвийн сувилагч Буянхишиг
3-р байрт Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ч.Цэнгэл нар тус байр эзэлсэн байна. Мөн дартс шидэлтийн тэмцээн биеийн тамир спорт хороо дээр явагдаж байна.