"Люмино" хамтлагийн дуучин Бажи энэ шинэ жилээр "Өвлийн өвгөн" болохоор шийджээ.

Өвлийн өвгөн гэхээр сахал үс зүүж түүний дүрд хувирна гэсэн үг биш гэлээ. Учир нь тэрбээр хавдартай хүүхдүүдэд бэлэг тараах тэдэнтэй нэг өдрийг өнгөрүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулах гэж байгаа юм.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Энэ шинэ жилээр би нэгэн сайн үйлсийн аянд та бүхнийг уриалж байна. Надтай хамт хавдартай хүүхдүүд дээр очиж бэлэг өгөөд нэг өдөр ч гэсэн өвчнөө мартахад нь тусалж хамт байхыг уриалж байна... Бажигийн сайн үйлсийн аянд нэгдвэл маш их баярлах болно шүү!  хэмээн бичжээ.

Ямартай ч түүнийг дэмжиж ажиллах хүмүүст болон хүүхдүүдэд туслах гэж буй Бажидаа амжилт хүсье.

Д.Ана