IMG_3009

“Улаанбаатар-Марафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулна.

Энэ арга хэмжээг угтан 4-р сарын 6-наас 5-р сарын 25-ныг хүртэл 50 хоногийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг аялуулахаар болсон бөгөөд 4-р сарын 7-нд дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт гардуулж өглөө.

Цом аялуулах хугацаанд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулах, Биеийн тамир спортын хороодын үйл ажиллагааг дэмжих, шинээр хамтлаг байгуулах, “Улаанбаатар Марафон-2015” тэмцээний заавар, журмыг танилцуулах, иргэн, байгууллага оршин суугаа орчиндоо хог хаягдалгүй эко орчин бүрдүүлэх, яам, агентлаг, төрийн болон олон нийтийн байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулах, биеийн тамираар хичээллэх талаар сурталчлах зэрэг ажил зохион байгуулах юм.

 

 

IMG_3007