Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Алжтин худалдааны төвийн талбайд хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Чингэлтэй дүүрэг дэх Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран оролцож 1600 гаруй иргэд, түрээслэгч нарт холбогдох хууль тогтоомжийг сурталчиллаа. Мөн Алтжин, Содон бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нарт ажлын байрны зөвлөгөө өгчээ.



ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС