Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн хөрөнгөөр дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил хийгдэж байна. Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Татварын ерөнхий газрын хойд талд шинээр гудамж, зам гаргаж автомашины газар дээрх болон газар доогуурх зогсоол байгуулахаар төлөвлөжээ.