Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмед Язал Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар уулзлаа. Чингэлтэй дүүрэг Турк улсын хоёр дүүрэгтэй хамтын ажиллагаатай ажилладаг төдийгүй цаашид харилцааг улам бэхжүүлж хамтран ажиллах болно гэдгийг Засаг дарга Ж.Эрдэнэбат илэрхийллээ. Дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон хоёр улсын нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг илүү сайжруулна гэж Элчин сайд М.Ахмед Язал хэллээ.

Чингэлтэй дүүрэгт Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын нэрэмжит Анкарагийн гудамж байдаг бөгөөд тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, явган зам, Ата Туркийн нэрэмжит ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн гадна талбайд Туркийн уламжлал болох NAZAR-г бэлгэдсэн байгууламж байдаг юм.