Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад зориулсан баярын арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас нийт хүүхэд багачууддаа зориулсан баярын арга хэмжээний нээлтийн ёслолд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцож хүүхэд багачууддаа баяр хүргэлээ.

Баярын арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, “Улаан театр”-ын уран бүтээлч нар урлагийн тоглолтоор хүүхэд багачууддаа бэлэг барилаа.