Сүүлийн өдрүүдэд Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг хулгайн клипээрээ шагнал хүртлээ гэх шүүмжлэл цахим ертөнцөд шуугиан тариад байгаа. Түүнийг "UBS music awards" наадмаас "Би дурламаар байна" клипээрээ хоёр ч шагналыг авсныг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Гэвч “Шилдэг график дизайнтай клип” номинацид шилдгээр шалгарсан уг бүтээл хулгайн клиптэй болох нь батлагдсан гэхэд болно.

Энэ талаар Дуучин Д.Болд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Энэ клипийг “DOZ entertainment” 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Доржсүрэн ажилласан” хэмээн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр  "би үйлчлүүлэгчийн хувьд үнэ хөлсөө төлөөд ажлаа хийлгүүлсэн харин “DOZ Entertaiment”-ыг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Youtube ухаад сууж байх зав гарахгүй юм байна шүү дээ" гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл энэ асуудлын талаар "DOZ  энтертайнмент"-ын жүжигчин А.Мөнгөнзул: "Энэ талаар дуучин Д.Болд өөрийнхөө тайлбарыг хийсэн байна лээ. Клип сайн ч, муу ч болсон хүмүүс өөрсдийнхөөрөө хүлээж авна биз. Нэгэнт хамтын уран бүтээл дээр ажилласан юм чинь тэр хүнийхээ талаар янз бүрийн зүйл яримааргүй байна" хэмээн хариулт өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана