Японд дэлгүүрийн худалдагч нарын бэлэн мөнгөний машины хажууд ийм улбар шарөнгийн бөмбөлөг байдаг бөгөөд хэрэв гадны халдлагад өртөн мөнгөө дээрэмдүүлэх гэх мэт тохиолдолд тухайн халдагч этгээд рүү үүнийгээ шиддэг аж. 

Харин ингэснээр улбар шаргал өнгөтэй хулгайчийг цагдаагийнхан таньж олоход амар болгодог зориулалттай гэнэ. Энэ бөмбөлөгийг шидэх тусгай сургалт хүртэл явуулдаг байна. Гэхдээ статистик судалгаагаар уг бөмбөлөгийг халдлагын үед хэрэглэх боломж гурван хувь байдаг. Учир нь зэвсэгтэй хэн нэгний өөдөөс ийм зүйл шидэх тийм ч амар биш байх аа.