Бишоф Көрри гэх хүү хөрш айлынх нь зургаан сартай нярай халуун машинд хэт удаан орхисны улмаас эндсэн хэргийг дуулаад ихэд сэтгэл нь эмзэглэн үүнтэй тэмцэхээр шийджээ. 

Тиймээс тэр олон хүүхдийн амийг аврахыг тулд нэгэн төхөөрөмж бүтээсэн байна. Энэхүү төхөөрөмж нь машин доторх агаарын температурыг хянахаас гадна хэт халах үед агаарыг бага зэрэг сэрүүцүүлэхээс гадна эцэг эхчүүдэд нь сэрэмж өгөх дуут дохиотой аж. 

Одоогоор жаалхүү энэхүү төхөөрөмжөө аавтайгаа хамтран сайжруулж байгаа бөгөөд шинэ бүтээлийг дэмжигч GoFundMe кампанит ажлаас 24 мянган долларын санхүүжилт олоод байгаа гэнэ.