Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуулийн санал хураалт өглөөний 07.00 цагт эхэлсэн билээ. Харин сонгогчдын ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэнэ. 12.00 цагийн мэдээллийг харахад нийт ирц 21.3 хувьтай байлаа. Мөн 18:00, 23:00 цагт ирцийг олон нийтэд мэдээлэх юм.

Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм.