Улстөр дэх оны шилдэг дуулианыг нэрлэвэл мэдээж олон асуудал жагсана. Харин хамгийн сүүлийн үеийн дуулиан гэвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний суудлаа МАН-ын генсек асан С.Баяртай “наймаалцсан” гэх асуудал байлаа.  Энэ нь АН-д хатуухан сонсогдож харин МАН-д бол аманд орсон шар тос шиг л байгаа нь нууц биш. Наад зах нь л гэхэд нөхөн сонгуулийн сураг гарч магадгүй хэмээн сонгуулиар эрхэм гишүүнд ялагдсан нэр дэвшигч Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар битүүхэндээ баяртай байгааг сайтууд онцолж байв. 2012 оны УИХ- ын сонгуулийн дүнгээр Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргоос АН-ын Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч байсан юм. Энэ дүнгээс харвал Р.Амаржаргалын оронд МАН-ын “талх” хочит Ч.Ганхуягийг орж ирэх байх хэмээн тааварлаж байсан ч энэ удаа “таавар” зөрж Ерөнхий сайд асан С.Баярын сураг сонсогдож эхэллээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын тухайд МАН-ын генсек асанд “Май” гээд суудлаа өгчих хүн биш. Өөртөө Ерөнхий сайдын албанаас өөр алба жижигдэнэ хэмээн зарласан тэрбээр тэр зиндааны тохироог хийж байж л өгөө аваа хийх нь ойлгомжтой. Тэгээд ч энэ нүүдэл албан тушаалын асуудлаас үүдэн АН-аас нүүр буруулж байгаа хүний тухайд маш чухал. С.Баярт ч мөн ялгаагүй чухал байгаа нь мэдээж. Өнгөрсөн цаг хугацаанаас өөрийг нь дуудаж, “Аавынд ч заларч” магадгүй гэх асуудлаас үүдэн Канадад цагаачлах болсон түүнд томоохон хамгаалалт хэрэгтэ. Тэр нь УИХ-ын гишүүн гэх халдашгүй дархан эрх. Тэгж байж л тэр улстөрд эргэн ирнэ. Бас өөрийг фракцаа хүчирхэгжүүлж, галт тэрэг хурдаа авна.

дэлгэрэнгүйг  энд  дар