Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдрийн 09.15 минутын байдлаар 1984 хэсгийн хорооны мэдээлэл бүрэн ирж дуусаад байсан билээ.

Харин Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэл хийгээгүй бөгөөд 11 цаг 30 минутаас хурал хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 41748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал авчээ.