Билиг дээд сургууль нь 2000 онд байгуулагдан,  2005 онд дээд боловсролын байгууллагын анхан шатны, 2012 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн.

Бакалавр, магистрын зэргийн сургалтыг 17 дахь хичээлийн жилдээ эрхлэн явуулж буй хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг билээ.

Тус дээд сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд Эрх зүйн бакалавр, магистрын зэргийн хөтөлбөртөө шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шинэчлэлийг хийж, мэргэшлүүлэн суралцуулах, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин тусгай хөтөлбөр боловсруулан санал болгож байна.

ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ  ХӨТӨЛБӨР, 

МЭРГЭШҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

 

Тус сургуульд элсэн суралцснаар дараахь хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

    1. ЭЕШ-д 680-800 оноо авсан бол 50хувь , 580-680 оноо авсан бол 30 хувь ;
    2. Олон улсын болон аймаг, нийслэл, дүүргийн олимпиодод эхний I-V байрт шалгарсан элсэгч  50 хувь, Олон улсын болон үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд  /урлаг, спорт бусад/ I-III байр эзэлсэн элсэгч 30 хувь;
    3. Нэг гэр бүлээс 2 оюутан суралцсан нөхцөлд 2 дахь суралцагчид 50хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт тус тус эдлүүлнэ.

 

Сургалтын төлбөрийн урамшуулал

Төрийн албан хаагч болон түүний гэр бүлийн гишүүн элсэн суралцсан нөхцөлд 2 багц цагийн буюу 120 000 төгрөгийн сургалтын төлбөрийн урамшуулал олгоно.

 

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж

БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангаас олгодог сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж (бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч, бакалаврын зэрэгт нэг өрхийн 3 хүүхэд зэрэг суралцаж байгаа)-д сургуулиар дамжуулан хамрагдах боломжтой. 

 

Сургалтын төлбөрийн зээл

Тус дээд сургууль нь гэрээт ББСБ-тай хамтран сургалтын төлбөрийн 30 хувиа төлсөн суралцагчид “СУРГАЛТЫН ТӨЛБӨР”-ийн зээлийг жилийн 4 хувийн хүүтэй богино (1 жил) хугацаагаар жилд 50 хүртлэх оюутанд олгоно.

 

Оюутны тэтгэлэг

Оюутан та II улирал дараалан 3,4 голчтой суралцсан нөхцөлд III улирлаас эхлэн “СУРЛАГЫН АМЖИЛТ ТЭТГЭЛЭГ”-т хамрагдан сар бүр 50000 (Тавин мянган төгрөг) - ний сурлагын голч онооны урамшуулал авна.

 

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

Элсэлтийн бүртгэлийг хичээлийн байранд болон www.bilig.gate.mnсайтны онлайн элсэлт цонхоор орж бүртгүүлнэ.

 

ЭЛСЭГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

Бакалаврын өдрийн хөтөлбөрт

  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  • Ерөнхий шалгалтын батламж;
  • Цээж зураг 3х4 хэмжээтэй 2 хувь (сүүлийн 3 сард авахуулсан байх);
  • Бүртгэлийн хураамж 6500 төгрөг.

 

Бакалаврын орой, магистрынөдөр, эчнээнхөтөлбөрт

  • Цахим үнэмлэх;
  • Бакалаврын зэргийн диплом (нотариатаар батлуусан хуулбар);
  • Цээж зураг 3х4 хэмжээтэй 2 хувь (сүүлийн 3 сард авахуулсан байх);
  • Анкет бөглөх (Төрийн албан хаагчийн анкет Маягт № 1.)
  • Бүртгэлийн хураамж 8000 төгрөг.

 

Хаяг байршил

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 7-4

Утас: (976) 11-321942, Сургалтын алба: 99060627, 99179897

Факс: (976) 11-321942

Элсэлтийн вэб хаяг: www.bilig.gate.mn

Сургуулийн вэб хаяг: www.bilig.edu.mn

И-мэйл хаяг: [email protected]