Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд өчигдөр 19.00 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. 

Дэлбэрэлтийн улмаас өчигдөр компанийн хоёр ажилтан маш хүнд гэмтсэнээс нэг нь бас барсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нас барсан 39 настай Г нь “Нефть хангамж”-ийн гагнуурчин бөгөөд тухайн өдөр 34 настай Б-ийн хамт шатахуун тээвэрлэгч “FAW” цистерн машины шатахуун тээвэрлэгч савны тагны боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байхад уг осол болжээ. 

Шатахуун тээвэрлэгч хоосон байсан ч тасдагчнаас үүсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж дэлбэрэлт үүссэн байж магадгүй байна. 

Дэлбэрэлтийн улмаас Г, Б нарын хоёр гар, хөл хугарч Яаралтай түргэн тусламжийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. 

Гагнуурчин Г эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан бол Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс бүртгэн шалгаж байгаа ажээ