Үхэх хүний үгийг сонс гэдэг дээ. Тэгвэл АНУ-д цаазаар авхуулах гэж байгаа хүний сүүлийн зоогийг  хүсснээр нь бэлдэж өгдөг байна.  Ингээд АНУ-ын  хамгийн аймшигтай, харгис  цуврал алуурчид цаазлуулахаасаа өмнө ямар хоол захиалан идснийг хүргэе.  

Жон Вэйн Гэси

33хүний амийг санаатайгаар хөнөөсөн  Жон Вэйн Гэси баривчлагдахаасаа өмнө KFC-ийн гурван салбарт нь менежерээр ажиллаж байсан ажээ.  Тиймдээ ч сүүлчийнхээ хоолыг  KFC-ийн  жороор шарсан тахианы мөчийг  12 ширхэг сам хорхой, франц аргаар шарсан төмс, гүзээлзгэнээр хачирлан идэхийг хүссэн байна.   



 

Тимоти Мак Вей

Хэдийгээр цаазлуулахаа мэдэж байсан ч  Оклахомаг бөмбөгдөж 168 хүний аминд хүрсэн Тимоти Мак Вей цаазлуулахаасаа өмнө  зайрмаг захиалсан байна. Тэрбээр шоколадтай үйрмэг бүхий гаатай зайрмаг идсний дараа  унтуулдаг тариа хийлгүүлсэн. 



 

Рики Рэй Ректор

Стейк, шарсан тахиа, нэг аяга интооры жүүс, нэг хэрчим бин захиалсан байна. Арканзасын алуурчин Рики Рэй бингээ дараа нь идье хэмээн хянагч нарт хэлсэн  гэдэг.  Хоёр хүнийг хороосон тэрбээр мөн л унтуулдаг тариа хийлгэж цаазын ял гүйцэтгүүлсэн байна. 


 

Тэд Бунди

Флоридагийн зартай цуврал алуурчин Тэд Бунди  хүчин шоронгоос оргохыг завдсан 35 хүний амийг санаатайгаар хөнөөсөн хэргээр цаазын ял авсан.  Тэрбээр дундын хэмжээтэй шүүрхий  стейк, жижиглэн хэрчсэн мах, шарсан өндөр, шарсан талх, масло, жимсний чанама, жүүс, сүү захиалсан байна.

 



Виктор Фегуер

Тэрбээр ганцхан ширхэг оливийг   том керамик тавган дээр идэхийг хүссэн байна.  Тэрбээр  хүн хулгайлсан, бусдын амь насыг санаатайгаар  бүрэлгэсэн хэргээр цаазлуулж байжээ.