Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олон болон , Монгол наадмыг зорин ирсэн жуулчид, үзэгчиддээ зориулж "Өргөө" кино театрын хамт олон урамшуулалт үзвэрээ эхлүүлээ.

Наадмын өдрүүдэд тодруулбал VII сарын 11-14-ний өдөр ӨРГӨӨ кино театрыг зорин ирсэн хүмүүсийг дараах урамшуулал хүлээж байна.

1.Хоёр ба түүнээс дээш тасалбар авсан үзэгч шагай хаяж, 4 бэрх буусан хүнд Хосын багц өгнө. 2.Дөрвөн морь буулгасан хүнд IMAX тасалбар хоёрыг өгнө.

3.Шагай харваад 3 байг оносон хүнд энгийн хос тасалбар өгнө.

4.Баярын өдрүүдэд дээлтэй ирсэн үзэгч попкорн үнэгүй аваарай

 

ДЭЛГЭР ЗУНЫ НАЛГАР ТАЛДАА

ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ