Өнөөдөр дэлгүүр, томоохон худалдааны төвүүд болон хүнсний захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах хуваарийг хүргэе.

Хүнсний дэлгүүр:

07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж,
07 дугаар сарын 11, 12, 13–нд амарч,
07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр:

07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд амрана.
07 дугаар сарын 07-16-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд:

07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж,
“Сансар -6” 06:00 -24:00, “Сансар -39” 07:00 -24:00 цагт ажиллана.
“Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана.
07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана.
07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд:

Баярын өдрүүдэд “Боса -2” 07.00–23.00 цаг хүртэл ажиллаж,
бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт
“Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд:

07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж,
“Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана.
Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр:

07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана.
07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 11.00-20.00 цагт ажиллаж,
07 дугаар сарын 14, 15-нд 10.00-22.00 цагт ажиллана.
07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв:

07 дугаар сарын 10 -нд 10.00 - 19.00 цагт ажиллаж,
07 дугаар сарын 11–16-ийг дуустал амраад,
07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв:

7 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж,
07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна.
07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд:

7 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж,
07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч,
07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв:

07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж,
07 дугаар сарын 11-16-ныг дуустал амарч,
07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах:

7 дугаар сарын 10–нд 09.00–16.00 цаг хүртэл ажиллаж,
07 дугаар сарын 11-17–ныг дуустал амарч,
07 дугаар сарын 18–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:

07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,
07 дугаар сарын 11-15–нд амарна.
07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.