Баяр наадмын үеэр Замын цагдаагийн албаныхан хэрхэн ажиллах талаар мэдээллээ. Хурлаар замын цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллахын сацуу долдугаар сарын 6-наас 16-ныг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдэгдлээ. 

 

Мөн наадмын талбайд нэвтрэх авто машины долоон төрлийн зөвшөөрлийг өнгөрсөн жилүүдийн адил олгох бөгөөд маргаашнаас Мишээл, Оргил, Дүнжингаравв болон бусад нэг цэгийн үйлчилгээнүүдээс авах боломжтой юм байна.