“Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн анхны ялагчаар Буянтогтохын Эрдэнэсан тодорлоо.

Дэлхийд алдартай энэхүү шоу нэвтрүүлгийг NTV телевизийн хамт олон үзэгч та бүхэнд албан ёсны эрхтэйгээр хүргэж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн хугацаанд олон арван зөн билэгтэн нэвтрүүлгийг зорин ирж оролцон, шилдэг 10 зөн билэгтнээс 4 нь шалгарч үлдээд байсан юм. 

Ялагч Б.Эрдэнэсан нь зөн билгийн чадварыг бусдын сайн сайхны тусын тулд ашиглах ёстой хэмээн хэлдэг бөгөөд өөрийгөө төр түмэн олныгоо зөв зам руу хөтлөхийн төлөө явж буй зайран хэмээн тодорхойлсон нэгэн билээ.