Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдрөөс рэйлбус Хүй долоон худаг руу наадамчин олонд үйлчилж эхэллээ.

Энэ сарын 13-нийг дуустал рейлбус дээрх чиглэлд үйлчилнэ. Тодруулбал, Амгалангаас-Давааны буюу Хүй долоон худаг-Амгалангийн чиглэлд дараах батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.

Үнийн хувьд гэвэл насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбараар зорчих бол 12 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баярын өдрүүдэд РА-2 төмөр замын автобус нь Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд иргэдэд үйлчлэхгүй юм байна.