Архангай аймгийн Ихтамир сумын уяач Ж.Уясахын бор үрээ түрүүллээ
2017/07/10
Тулгар төрийн 2226, АХ-ын 96, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалангаар эхэлдэг уламжлалтай.
16 км замд газар газрын 299 хурдан хүлэг тоосоо өргөн уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уяач Д.Жаргалсайханы хүү Ж.Уясахын бор үрээ, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар үрээ, айргийн тавд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Т.Батсайханы шарга үрээ, Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганбаатарын хонгор үрээ давхилаа.
Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй хэмээн үзэж хассан байна. МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх өнөө жилийн баяр наадамд /монгол морьдын уралдаанд/эрлийз адуу мордуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд зохион байгуулагчдад хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэгдсэн юм. Түүнчлэн сайдын энэхүү шийдвэрийг зөрчиж морио тохирсон ангилалд нь уралдуулаагүй уяачид, хурдан морины зүтгэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай яригдаж байгаа юм.