Шагчдад хэдэн жил дарлуулах ёстой вэ Шадар сайд аа
2017/07/10
Баяр наадмыг зохион байгуулах комисс маш сайн ажиллаж байгаа. Маргаангүй сайн ажиллаж байгаа нөхдийн ажлыг нэг л зүйл маш муухай харагдуулж байна. Тэр нь шагын наймаачид. 16-24 мянган төгрөгийн үнэтэй тасалбар өнөөдөр шагчдын “ачаар” 90 000 төгрөгийн үнэтэй болоод байна. Хаана ч зарсан хонон өнжин дугаарлаж байгаад иргэд бухимдалтай байна.
Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан. Тиймээс иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн тулд Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалав.Өмнө нь хонон өнжин дугаарлаж байж нэг хүн арай л гэж 2 тасалбар авдаг байсан. Энэ жил ч гэсэн хонон өнжин дугаарласан нэг иргэнд хоёр тасалбар авав.
Иргэд зовж, зовж хоёр тасалбар авч байхад шагчид хэд хэдээр нь авч, 2-5 дахин нугалсан үнээр худалдаалж байна. Шинэчилсэн зохион байгуулалт хийсэн ч гэсэн шагчид билет дамладаг хэвээрээ л байна.
Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Гэтэл өнөөдөр наадмын нээлт 60 000 төгрөг, багц 90 000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Жуулчдын тасалбарын талаар яриад ч дэмий биз.
Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулсан. Үүнээс хэд нь шагын наймаачдын гарт очсон бэ?
Хонон өнжин дугаарласан билет яахаараа шагчдад хэдэн арваараа, гадаад, Монгол, саравчинд наранд гэсэн сонголттойгоор байна вэ?
Баяр наадмын зохион байгуулах комисс сайн ажиллаж байгаа хэрнээ иймхэн асуудалд анхаарал хандуулж чадахгүй байна вэ?
Хэрвээ сэтгэл байгаад зүтгэл байх юм бол тасалбарыг шагын наймаачдаа хязгаарлаж болно. Ядаж л хонон өнжин дугаарладгийг болиулж, цахимаар захиалга авдаг, нэг хүнд хоёроос илүү худалдаалдаггүйг нь зохион байгуулж болдог. Гадаадад цахимаар худалдаалж болоод байна. Бүгдийг нь биш юмаа гэхэд ядаж цөөн тооны тасалбарыг цахимаар худалдаалаач ээ. Иргэдээ жилийн жилд ингэж чирэгдүүлэхгүй байхад анхаарах цаг болсон шүү Шадар сайдаа.
Түрүүний бөөс толгойд гарахын үлгэрийн шагчид утгаар нь хэрэгжүүлж байна. Тасалбарыг олноор нь шагчдад зарсан хүнд хариуцлага тооц. Манайхаас өөр улсад шагчид гэж байдаггүй. Байгаа нь ингэж давардаггүйг У.Хүрэлсүх сайд та анхааралдаа аваарай.
Зочин · 2017/07/10
tov tsengeldehin dotoron orj naadam vzej chadahgvi baisaar bgad vheh uyn bn da jil bolgon gants neelt vzeh uym gd chadahgvi uymda gaduur yavj huushuur idej zah deer yavj bga uym shig baahan baraanuud harah uym da ami yavahaar naadam vzen gedegin gsn hezee neg naadam vzej vheh uym boldoo hoorhii
iiiii · 2017/07/10
Yaadgiin zah zeeliin niigemshdee
Зочин · 2017/07/10
Yaadgiin zah zeeliin niigemshdee
Зочин · 2017/07/10
Yaadgiin zah zeeliin niigemshdee