Өнөөдөр хуралдсан Улсын Онцгой Комиссын хуралдаанаар гал түймрийн талаарх мэдээллийг өгч байна.Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: "Өнөөдрийн байдлаар цэргүүдийг дайчлах шаардлагагүй. Хүмүүсийн тоо түймрийг цурманд оруулах хэмжээнд хүрсэн. Бүр хүнд нөхцөл байдал үүсвэл цэргүүдийг дайчлах байх. Харин Улсын Онцгой Комисс болон бусад албан байгууллагууд хоорондоо холбоотой ажиллана. Амралтаа аваад ийшээ тийшээ явчихав. Явсан хүн байвал дууд" гэлээ.