Цаг агаарын хэт хуурайшилт, мөн иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж ассан түймрийг унтраахад ихээхэн хүндрэл учирч байгаа. Одоогийн байдлаар Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутагт асаж байгаа 22 түймрийг унтраахын тулд ОХУ-аас ус цацах нисдэг тэрэг хүсээд байгаа.

Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас түймэр асч байгаа нутгуудад зориудаар бороо оруулах боломжтой гэж мэдээллээ. Учир нь дээрх аймгуудад борооны үүл хуримтлагдаж байгаа тул энэ сарын 17-19-ны өдрүүдэд зориудаар хур тунадас оруулах боломжтой аж.