Сүүлийн хэдэн жил наадмын долоогийн даваанд удаа дараа өвдөг шороодон наадамчин олны бөхийн тааврыг будилуулсаар ирсэн Ц.Содномдорж энэ жил харцага цолоо шинэчилж, улсын арслан цолоор энгэрээ мялааж ёстой л олон хүний магнайг тэнийлгэсэн үйл явдал болсон билээ.  

Тэгвэл тэрбээр олны түмний хайр итгэлийг дааж одоо үүсээд буй гал түймрийн хүнд нөхцөлд байдалд тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Өнөөдөр 17цагт ОБЕГ дээр шинэхэн арслан Ц.Содномдорж хандив өргөхөөр болсон байна.