Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.

   Тэрээр хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасанаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсчээ. Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа ажээ.