​Сайн байцгаана уу? Би одоо 25 настай. Нөхөр хүүтэйгээ амьдардаг. Нөхөр бид 2 танилцсанаасаа хойш их хурдан нэг гэрт орсон. Нөхөр минь архинд дургүй биш.

Сэтгэл нь хөөрсөн үед уучихдаг. Тэр минь надад хайртай л гэдэг юм. Саяхныг хүртэл би итгэж явсан. Хүү минь 1 нас хүрээд хөхнөөсөө гарч би ажил хийх болсон. Гэтэл нөхөр минь хардаж элдвийн үгээр доромжилдог боллоо. Нэгэн өдөр алаад өгье гээд хоолой боодог юм байна. Тэр өдрөөс хойш гэмшссэн царайтай байснаа 20 хоногийн дараа согтуу ирж ахиад гар хүрлээ. Тэгээд аав, ээж минь ч дургүйцэж би ч салахаар шийдэж тусдаа сар гаран амьдраад яах ч аргагүй хүүгээ ч амьдралаа ч бодож буцаж нийлсэн. Дахин шинээр амьдралаа эхэлж нөхөр минь ч бага багаар өөрчлөгдөж байлаа. Өмнөх тэр минь биш болжээ. Гэсэн хэдий ч ямар нэг маргаан гарахад өнөөх хар өдрүүд сөхөгдөх юм. Сэтгэлд сэв сууна гэдэг хамгийн аймар юм байна. Нөхөр минь ч шинэ ажилд танилийнхаа тусламжтайгаар орлоо. Би ч ажлаа хийсээр. Гэтэл томилолтоор 1 удаа явж ирээд их л сонин болчихсон. Надад өөрийн эрхгүй хардах сэтгэл төрж yahoo хаяг, нууц кодыг нь мэдэж уншлаа. Би буруу юм хийж байгаагаа мэдэж байсан ч хийсэн. Надтай танилцахаасаа өмнө нэгэн эгчмэд эмэгтэйд хайртай байжээ. Тэр нь 3 хүүхэдтэй, 40 орчим насны эмэгтэй. Харин нөхөр минь 27 настай. Тэр 2 их л дотно харилцаатай, бие биендээ их халамжтай түүгээр ч барахгүй нөхөр минь “таниас илүү таалагддаг хүн надад байхгүй” гээд их л хайртай юмаа.

Энэ зүйлийг олж мэдэхээс өмнө тэр эмэгтэйтэй намайг танилцуулсан байх юм. Эрхлэх үедээ эрхэлж, хайрлах үедээ хайрлаж байлаа. Саяхан тэд ажлынхантайгаа шоудаж нөхөр минь тэрнийг үнсэж харин тэр амьдралдаа алдаа хийснээ гайхаж хоорондоо харилцсан байна. Би ч энэ бүгдийг мэдэж тэр эмэгтэйтэй улам ойртож танилцсаар л байна. Одоо хэр нь нөхрийнхөө мсж-ийг уншдаг хэвээрэй. Тэр 2-ын харилцаагтандсан байдлаар. Гэтэл нөхөр минь салах тухайгаа тэр эмэгтэйд хэлсэн. Зүгээр л чимээгүй алга болно гэсэн байх юм. Харин тэр эмэгтэй эсэргүүцэж хэрэв чи эхнэрээсээ салах юм бол надаас бас холбоогоо тасална үг шүү гэсэн байх юм. Нөхөрт минь халамж дутаад байгаан болов уу гэж өмнөхөөсөө илүү их л халамжлах юм. Гэсэн хэдий ч тэрэнтэйгээ хамт байсаар л Би одоо яах вэ? НАДАД ТУСЛААЧ