Dennis Storm болон Valerio Zena гэх эр нэгэн зүйлийг өөрсөд дээрээ туршсанаараа олон нийтийн ярианы сэдэв болоод байгаа билээ. Угийн элдэв, этгээд зүйлсийг өөрсөд дээрээ туршдагаараа алдартай тэдгээр залуус нь Нидерландын телевизийн хөтлөгчид бөгөөд “Proefkonijnen” хэмээх шоуны зохиогчид юм.

Тэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх үедээ ямар хэмжээний өвдөлт мэдэрдэгийг өөрсдийн бие дээр туршжээ. Гэдэс хэвлий орчмоороо тусгай электродууд байрлуулсан байна. Эдгээр нь булчинг хүчтэй агшаах замаар эмэгтэй хүн төрөх үедээ дуншиж, базалж өвддөг яг тэр өвдөлтийг мэдрүүлэх зорилготой юм. Туршилт эхлэх үед тэд их л цоглог байсан боловч аажмаар эрч хүч нь буурч, бухимдаж эхэлсэн байна. Өвдөлт хүчтэй болох тусам тэд тэсвэр алдан орилж хашгиран байж ядацгаан эцэстээ бууж өгөн хүүхэд төрүүлэхээ болих шийдвэр гаргасан байна.