“Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар  чиглэлийн (ULO-ULN)  MR 162 дугаартай нислэг  өчигдөр оройны 10.00 цагт Улаангомоос Улаанбаатарыг чиглэн хөөрчээ. Гэтэл хөөрөөд төд удалгүй онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөлд хүрсэн байна.

Харин ч арай осол гаргаагүй явсаар замдаа буюу Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоны буудалд  ослын буулт хийж, газарджээ.
Энэхүү ослын буултын шалтгаанд дүгнэлт хийхээр ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотыг зорьжээ. Олон хүний алтан амь тээж явдаг нисэх хүчин ослын буулт хийх нь маш аюултай, эрсдэлтэй байна гэдгийг илэрхийлж буй юм.  

“Хүннү эйр”-т өмнө нь хэд хэдэн асуудал гарч байлаа.  Тухайлбал, 2014 онд Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн таван тасалбарыг Б гэх эмэгтэй захиалсан байдаг.  МИнгэд 11 сарын 5-ны өдрийн өглөөний 07:45 цагт Улаанбаатараас Мөрөнгийн чиглэлд нисэх нислэг захиалсан байгаа юм. Тэрбээр Италийн Милан хотоос ирэх гурван зочныг тосч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аваачин томоохон уулзалт хийхээр төлөвлөсөн байжээ. Уригдсан зочдоо Москва Улаанбаатарын нислэгээр 5-ны 06:10 цагт тосч аван улмаар 07:45 цагт нь Мөрөн рүү нисгэнэ гж тооцоолсон гэсэн үг.

Гэтэл “Хүннү эйр” ХХК-ийн ажилтан Б-руу утасдаж “Нисэх онгоц хүрэлцээгүйн улмаас 5-ны 07:45 цагийн Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, тухай өдрийнхөө 05:15 цагт нисэхээр болсон” гэжээ. Үүнийг сонссон бүсгүй гадаадаас зочид хүлээн аваад шууд Мөрөн рүү нисэхээр төлөвлөсөн тухайгаа хэлэхэд тус компанийн ажилтан “Би мэдэхгүй” гэлэг хариулт өгч байсан нь тухайн үедээ гадны зочдыг болон хариуцлага хүлээж байсан монгол талын төлөөлөгчдийг  хүнд байдалд оруулж байлаа. Энэ мэт хариуцлагын алдаа гардаг байсан бол өчигдөр бүр осол гарахдаа тулжээ.

Г.Наран

zaluu.mn