Энэ сарын 20-ны өдөр  найман настай хүүг чоно байна гэж андуурч буудсан хэрэг гарлаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороо  “Бурхант хошуу гэх газар 07-р сарын 20-ны 23:00 цагийн үед манай хүү үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад БЗД-8 хороонд суух Т. /эр.8н/-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг Зуунмод хот Баянхошууны 3-р багт оршин суух Д /эр.63н/ гэгч нь “Тоз-8” маркын буугаар чоно явж байна гэж андууран зүүн хөлийн шилбэний эрээн булчинд нь буудаж гэмтээсэн байна. Одоо  хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.