Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хаалгыг өнөөдөр өглөө эвдэлсэн байна. Тодруулбал НЗДТГ-ын  гадна талын модон хаалганы Хангарьдын сийлбэртэй хэсгийг өшиглөж унагасны улмаас ийнхүү онгойжээ.

Одоогоор хаалгыг засварлаж бөгөөд хэргийг цагдаагийн газраас шалгаж байгаа юм.

Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд үүссэн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Жагар болон бусад гурван иргэнээс үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар авч, материалжуулан шалгаж байна. Хэн нэгэн хүнийг саатуулаагүй” гэлээ. Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “14 хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргад өгсөн шаардлагынхаа хариуг авахаар тус газрын үүдэнд очиход хаалга нь түгжээтэй байсан учир хаалгыг цохиж байтал самбар нь салж унасан” гэж тайлбарлажээ.