Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна.

Нийслэлийн Тээврийн газраас 07-08 дугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна. Тус хэмжилт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хийж гүйцэтгэж байна.

Тус шалгалтын зорилго нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт”, “Дизель хөдөлгүүрт автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга”, MNS 5014:2009 улсын стандартын мөрдөлт, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахюм.

Нийтийн тээврийн утаанд хэмжилт хийх үед MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, тухайн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байна.