Монголын хошин урлагийн “Х түц” продакшнаар овоглосон алаг нүдэн И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр өчигдөр /2017.07.27/ тохиосон билээ. Авьяаслаг жүжигчний төрсөн өдрөөр түүний хань Т.Бархүү өвдөг сөхрөн сууж, сүйн бөгж бэлэглэн, гэрлэх санал тавьжээ. 

   Түүний гэрлэх саналын талаар жүжигчин И.Одончимэг сэтгэгдлээ хуваалцахдаа “Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Хоёргүй сэтгэлээр урлагт өөрийн амьдралыг зориулж, золиосолсны хариуд ийм сайхан залууг бэлэглэсэн гэж боддог. Энэ миний хувь зохиол. Хүн ханиа тэр болгон магтаад байдаггүй юм билээ. Хань маань маш их ноён нуруутай, гэр бүлсэг, маш сайхан амьдралыг хүсдэг, зөв явахыг эрмэлздэг ийм сайхан залууг надад хайрласан бурхан тэнгэртээ баярлалаа” хэмээн хэлсэн байна.