Хээрийн түймэр манан хонож байсан хүмүүсийг эргэхээр явсан иргэд осолдож, таван иргэн гэмтжээ. Тодруулбал, Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” буюу сумын төвөөс урд зүгт 40 км-т энэ сарын 15-нд гарсан хээрийн түймрийг орон нутгийн 17 иргэн манаж байжээ.

Тэднийг эргэх зорилгоор энэ сарын 28-нд явж байсан “Пермер” загварын БУА 09-87 улсын дугаартай хагас суудлын ачааны автомашин онхолдож, 45 настай, эрэгтэй Э, 26 настай, эрэгтэй Б, 50 настай, эрэгтэй С, 45 настай, эрэгтэй М, 34 настай, эрэгтэй Ш нар гэмтсэн байсныг Рашаант сумын эмнэлэгт хүргэсэн гэв. Ослын талаарх дуудлагыг энэ сарын 28-ны 17:47 цагт хүлээн авч, тус Сумын Засаг даргаар ахлуулсан таван хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.