tn

Сайн байна уу танай сайтаар сүүлийн өдрүүдэд орж байгаа их таалагдаж байна. Надад нэг асуудал тулгараад байгаа юмаа. Үүнээс хэрхэн гарах яах учраа олохгүй байна.

Миний буруу бас их байдаг юм болов уу эсвэл олон жил хамт байхаар ингэдэг юм болов уу. Гарах арга замыг заагаад өгөөч бас намайг болон манай эхнэрийг доромжлохгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Би эхнэртэйгээ хамт амьдраад 13 жил болж байна. Хоёр сайхан хүүхэдтэй. Хоёулаа тус тусдаа ажилтай яах уу залуу гэр бүлүүдэд тохиолдож байгаа бүхий л зовлон бид хоёр байдаг тэр болгоноо бид хоёр ярилцаад л гарах гарцийг нь олддог байлаа. Одоо харин нэг өөр болчоод байна. Манай эхнэр хоол хийх гэдгийг надтай хамт амьдарсан цагаас хойш мартсан гэж хэлж болно. Би ч өөрөө хоол хийх дуртай. Ер нь ар гэрийн ажил гээчийг мартаж байгаа хүн нэг хэсэг би ажилгүй гэртээ бага хүүхдээ хараад суусан юм тэр үед яах гэртээ байгаа юм болохоороо би ар гэрийн ажлыг амжуулдаг байлаа. Харин одоо ажилтай болохоор тэр бүр гэр орны ажлыг амжуулж чадахгүй байна хөөрхий миний муу том хүүхэд ар гэрийн асуудлыг хариуцаж байгаа тэр нь одоо 4-р анги хөөрхий дүүгээ цэцэрлэгээс нь авна гэрийн ажлаа хийнэ. Өөрт нь ахадсан ажил хийж байгаа юм. Сүүлийн бараг сар гаруй хугацаанд манай эхнэрийн ажил нь байнга л шөнийн 11 цагаас 12 цагийн хооронд тардаг боллоо. Хэлэхээр тийм ч ажил ийм ч ажил гээд дүүрэн ажил байгаа юм шиг юм хэлдэг юм. Би энэ олон жил хамт амьдрахдаа хардаж бас эхнэрээ хорьж үзээгүй юм.

Өмнө сардаа нэг ажлын газрынхан болон найз нөхөдтэйгөө уулздаг байсан хүн чинь сүүлийн үед 7 хоног болгон ууж ирдэг боллоо. Дээрээс нь ирээд надруу бас агсам согтуу тавих гэдэг болсон. Би сүүлдээ яагаад байгаа талаар асуухаар согтуугийн балай болж байгаа юм гэж хариулдаг болсон. Дээрээс нь эрүүл ирсэн өдрөө утасаа аваад 00-ын өрөөд ороод цаг гаран алга болчих юм. Юу хийгээд байгаан гэхээр чухал хүнтэй утсаар ярьж байхад саад болоод гээд надруу уурлах хандлагатай болчоод байна. Хардаж үзээгүй хүн чинь өөрийн эрхгүй хардах сэтгэл төрдөг юм байна. 10 жил хамт амьдраад ирэхээр надаас уйдаж байгаа юм болов уу гэж бодох юм.

Одоо бидний хооронд өмнөх шигээ энгийн яриа өрнөхөө байгаад удаж байна болж өгвөл хэрүү хийх гээд байна. Жоохон ам мурийхаар л арчаагүй новш чам шиг ийм арчаагүй юмаар яадаг юм гэж хэлэх болсон. Тэр үгнүүд нь надад их хүнд тусах юм. Нэг хэсэг тусдаа амьдраад гэр орон үр хүүхдийг нь өөрт даатгаад үзэх үү нэг бол бүрмөсөн салдаг юм билүү. Бүүр яахаа мэдэхээ байгаад байна. Ийм асуудалтай байсан хосууд байгаа бол ямар нэг гарц байгаа болж хэлж өгч тус болооч та бүхэнд баярлалаа. Бидний хэдэн цөөхөн монголчууд минь болж өгвөл манай эхнэр бид хоёрыг бага доромжилохийг хүсье та бүхэнд баярлалаа…