Хүн бүхний дуртай баяр хаяанд ойртож буй. Энэ үеэр албан байгууллагууд шинэ жилийнхээ баярыг хамт олноороо тэмдэглэж ирэх оноо угтдаг нь уламжлал болжээ.

Харин албан байгууллагын энэхүү баярыг хамтлаг дуучидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамтлаг, дуучид маань ч гэсэн шинэ жилийн баярын үеэр өөрсдийн үнэ ханшийг тогтоож “халтур”-ны ажилдаа явж эхэлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд албан байгууллагууд шинэ жилийн үйл ажиллагаандаа оролцуулахыг хүссэн хамгийн эрэлттэй дуучдыг нэрлэж байна. Үүнд: дуучин Я.Гэрэлчулуун, Э.Төрмандах, П.Идэржавхлан, Б.Чинбаяр, Э.Энх-Эрдэнэ, А.Түмэн Өлзий нарын залуу нийтийн дуучид багтаж байгаа юм.