Шинэ, шинэ нээлт хийсэн дэлхийн алдартнууд буюу технологийн салбарынхан ихэнхдээ нэг л хувцастайгаа явж харагддаг. Өөрөөр хэлбэл тэд ганган байх тухай боддоггүй.

Тухайлбал, “Apple” корпорацийн үүсгэн байгуулагч Стив Жобс хоолойтой хар цамц, өвдөг гарч өнгөө алдсан жийнсэн өмд, энгийн пүүзтэй төрхөөрөө дэлхийд танигдан үлдсэн.  Тэрээр нэг хувцасаа өдөр бүр өмсчих нь илүү хялбар байдаг гэсэн бөгөөд яг тийм өнгийн хэд, хэдэн хувцастай байж.

Германы эрдэмтэн, физикч  Альберт Эйнштейн үргэлж л ноосон цамц, зангиа эсвэл хослол өмсч явдаг байсан нь ажилд төвөг удахгүй гэдэг санаа ажээ. Мөн Америкийн алдарт зохион бүтээгч, анхны гэх тодотголтой автомат төхөөрөмжүүдийг бүтээсэн Дин Камен  жийнсэн өмд цамц, ажлын гутал өмсдөгийн учрыг ярихдаа   “Биед эвтэйхэн тухтай байдаг” гэсэн байх жишээний.  Харин дотны хүмүүс нь түүнийг ингэж хувцасласан байхдаа илүү бүтээлч сэтгэдэг гэжээ. Дэлхийн алдартай найруулагч Христофер Нолан “Хувцас сонгох гэж хамаг эрч хүчээ барах тул энэ нь амар байдаг” хэмээн ихэвчлэн нэг л  хувцасаа өмсдөг байна. Фэйсбүүкийн үндэслэгч, дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг Марк Цукерберг өдөр бүр бор саарал өнгийн даавуун футболк, хар хөх малгайтай цамц, жийнсэн өмд эсвэл даавуун шорт өмсчихөөд явж байдаг төрх нь бидэнд ихэд танил болсон.  Яагаад ингэж хувасладаг  болохыг нь оюутнууд асуухад “Өөрийн хичээл зүтгэлээр босгосон олон нийтийн сүлжээгээ  яаж хөгжүүлэх, ядарсан хүмүүст хэрхэн тусалж чадах вэ гэж бодохоос өөр зүйлд цаг хугацаа зарцуулахыг хүсдэггүй” гэж хариулжээ.

Г.Нар

zaluu.mn