Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул өнөөдрөөс эхлэн энэ сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсгийг хаана.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт ороод байна. Үүнд:

  1. Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”

Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”

Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”

Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр”

Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүд120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Дунд голын замаар орж Энхтайвны гүүрэн доогуур явж үндсэн замналдаа орно.

  1. Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээр богино эргэж иргэдэд үйлчилнэ.

Мөн Зайсангаас Оргил худалдааны төв хүртэл 3 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 5 минутын зайтай үйлчлэх юм.