Энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо гадаадад сурдаг. Эхнэр минь хүүтэйгээ Монголд байж байгаад миний араас 1 жилийн дараа ирсэн юм. Энэ 1 жилийн хугацаанд миний амьдарч байгаа улсад эхнэрийн маань дүү охин бас байдаг байсан.

Эхэндээ ах дүүгийн ёсоор инээлдээд л уулздаг байсан чинь сүүлдээ тэр 2 зан ааш бие галбир бүх юмаараа бүр аймшигтай адилхан болох нь анзаарагдаад эхэлсэн.

Би эхнэр хүүхэддээ үнэхээр хайртай гэхдээ яг тэр минь миний хажууд байгаа юм шиг санагдаад заримдаа бүр тэврээд авмаар санагддаг байсан. Гэвч би түүнд ямар 1 байдлаар мэдэгдэхийг хүсээгүй. Эхнэр хүү 2 маань ирэхээс 6 хоногийн өмнө дүү нь өөр улс руу явсан. Бид 3 ч хэвийн байдалтай 2 жил болсон.

Гэтэл энэ 6 сард дүү охин нь энд буцаад ирсэн. Манайд байгаа. Би ирсэн өдрөөс нь хойш яг солиотой хүн шиг болчихлоо. Ядахад манай энд далайн эрэг ойрхон байдаг бөөндөө байнга явдаг. Сүүлийн үед би цуг явмааргүй байна гэхээр эхнэр маань ганц дүүгийг минь ирэхэд чи уурлаад байх юм гээд Байна. Би тэр 2-н хэнийг нь хүсээд байгаагаа ч мэдэхээ байлаа. Эхнэртээ хэлэх үү? Би яах вэ? Харааж доромжлолгүй зөвлөгөө өгж туслаач…

cekc.mn